Үндэсний Батлан хамгаалах их сургууль “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэнд оролцлоо
2016 оны 11 сарын 30

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд боллоо.
Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл болсон 60 гаруй байгууллага оролцолоо.
Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шилдэг бүтээлд шалгарсан багш, оюутны хамтын бүтээл “Онооны электрон самбар”, “Зөөврийн автомат компрессор” –ыг танилцуулан сурталчиллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38597
0 эможи




