Алимны тухайн сонирхолтой БАРИМТУУД
2017 оны 8 сарын 03

Алим нь бидний өдөр тутмын хэрэглээний чухал хүнс билээ. Тэгвэл дараах хүнс ямар ид шидтэй болон түүний тухай зарим мэдээллийг та бүхэнд зөвлөгөө болгон хүргэж байна.
Хүн төрөлхтөн анх алимыг Төв Азид тарьж эхэлжээ. Алимны мод нь жижгэвтэр 3-12 м өндөртэй, намар болоход навчаа гөвөх ба өтгөн саглагар мөчиртэй. Ягаандуу туяатай, 5 дэлбээтэй, 2.5-3.5 см голчтой цагаан өнгийн цэцгээр цэцэглэдэг аж.
2005 оны байдлаар дэлхийн хэмжээнд 55 сая тонн алимны ургац авсан байна. Үүнээс 35%-г нь Хятад улс, 7.5% нь АНУ-д тарьж ургуулсан. Мөн Турк, Франц, Итали, Иран зэрэг улсууд алимны экспортын хэмжээгээр дээгүүр байранд ордог.
Алимны тухай сонирхолтой баримтууд
- Алим нь шүд цооролтыг бууруулдаг.
- Эртний Грект хүмүүс рүү алим шидэх нь хайраа илчилж байгаагийн шинж байжээ.
- Алиманд тос натри холестрол агуулагддаггүй.
- Алимны 25 хувь нь хий учраас усан дээр хөвдөг.
- Дэлхийд алим тариалалтаараа Хятад, АНУ тэргүүлдэг.
- Алим дотроо 7500 гаруй төрөлтэй.
- Алимны мод 100 жил ургах чадвартай бөгөөд алимны 5 хувь нь уураг байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

3

2

1

1

1

3
45632
11 эможи




