Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголчууд хүчирхэг үндэснүүдийн жагсаалтын ДӨРӨВДҮГЭЭРТ эрэмбэлэгджээ

2017 оны 8 сарын 01
СNN телевизээс гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг 14 үндэстний жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн талаар Дундад Азийн улс орнуудын мэдээ, мэдээллүүдийг нэгдсэн портал болох www.ca-news.org сайт онцолжээ.
Тус телевиз өөрийн сайтад Монголын талаар: «Тус үндэстний амьдарч буй газрын тэнгэрт нууцлагдмал зүйлс их байна. Тэд бол маш их тэвчээртэй, эрх чөлөөг эрхэмлэдэг ард түмэн. Нүүдэлчин амьдралын дүр төрхийг өдий хүртэл хадгалж, хөөмий тоглох, эсгий гэрт амьдрахыг илүүд үздэг. Гутал, дээл, малгайгаа арьсаар хийдэг. Энэ нь тэдний түүхэн мистик дүр төрхийг улам тодруулдаг. Бүргэдийг одоо хүртэл гэрийн амьтдын адил тэжээдэг» хэмээн бичжээ.
Хүчирхэг 14 үндэстний жагсаалтыг бразилчууд тэргүүлж, Сингапур, Ямайкийн ард түмэн удаах байруудад, Америкчууд монголчуудын дараа буюу тавдугаар байрт жагсжээ.

https://ca-news.org/news:1396586

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45549
0 эможи
keyboard_arrow_up