Бейонсе ихрүүддээ зургаан асрагч авчээ
2017 оны 7 сарын 29

Дуучин Бейонсе, Жей-Зи нар шинэ төрсөн ихрүүддээ зургаан хүүхэд асрагч хөлсөлсөн байна. Асрагч нар нь маш өндөр цалинтайгаар ажиллах гэнэ. 35 настай Бейонсе, 47 настай Жей-Зи нар ихрүүддээ Руми, Сэр гэж нэр өгчээ. Хүүхэд асрагч нартаа жилд 100 мянган доллар төлөх аж.
Ихрүүд өөр өөр цагт унтдаг учир нэгэнд нь л гурван асрагч хэрэгтэй гэж дуучид үзсэн гэж найз нар нь ярьжээ. Асрагч нар нь ээлжлэн найман цагаар солигдон ажиллах юм байна. Тэднийтом охин таван настай Блю Айви нь хоёр асрагчтай юм. Одоогоор Бейонсе, Жей-Зи нар хүүхдүүдтэйгээ Малибуд амарч байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45472
0 эможи




