Эхнэртэй эр хийлдэг хүүхэнтэй болжээ
Японы Нагано хотын оршин суугч эр эхнэр, хоёр хүүхэдтэй хэдий ч хуванцар хийлдэг хүүхэнтэй амьдарч эхэлсэн байна. 61 настай Шинжи Накажима тэр секс хүүхэлдэйгээ Саори гэж нэрлэсэн бөгөөд Токио хот дахь өөрийн орон сууцанд түүнтэйгээ хамт амьдардаг аж.
Хувийн бизнес эрхэлдэг энэ эр ажил хэргийн шаардлагаар зургаан жилийн тэртээ Нагано хотоос явсан бөгөөд ихэд ганцаардах болсон тул хийлдэг хүүхэнтэй хамт амьдрахаар шийджээ. Эхлээд япон эр Саориг бэлгийн хэрэгцээгээ хангах зориулалтаар ашиглаж байсан бол сүүлд нь түүндээ ихэд дассан гэнэ.
Өдгөө Шинжи энэ хүүхэлдэйгээ дагуулаад дэлгүүр хэсэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, тэргэнцэр дээр суулгаад болзоонд авч явдаг болжээ. Шинжи одоо дэргэд нь жинхэнэ хүн байх шаардлагагүй гэж хэлсэн байна. Түүний хийлдэг хүүхнийг гэр бүл нь юу гэж үзэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.










