Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Баруун аймгууд цемент, нефть боловсруулах үйлдвэртэй болно

2016 оны 6 сарын 23

Гар утас, компьютероос хэт хамааралтай байх нь хүний ой санамжийг муутгаж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь мэдээллийг цээжилж, тогтоохын оронд компьютер дээрээ хадгалж авдагтай холбоотой гэнэ. Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь ажлын газрынхаа болон гэр бүлийн гишүүдийнхээ дугаарыг хүртэл мэддэггүй болох нь нотлогдсон байна. Их Британи, Франц, Герман, Итали, Бельги, Нидерланд, Люксенбург зэрэг долоон орны 6000 гаруй иргэнээс судалгаа авахад оролцогчдын гуравны нэг нь мэдээллийг ухаалаг төхөөрөмж дээр хадгалдаг гэж хариулжээ. Түүнчлэн “Kaspersky Lab” цахим аюулгүй байдлын пүүсийн судалгаагаар компьютерт дасалтай хүмүүс “дижитал төхөөрөмжөөс үүдэлтэй ой тогтоолтын гажигтай” болдгийг сануулсан байна.  Ийм хүмүүс өөрт чухал мэдээллээ дижитал төхөөрөмжөөс түргэн хугацаанд олж авч чаддаг боловч түүнийгээ амархан мартдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34729
0 эможи
keyboard_arrow_up