ФОТО: ”ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т Орхон аймгаас 130 гаруй залуус оролцлоо ФОТО: ”ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т Орхон аймгаас 130 гаруй залуус оролцлоо
07 сарын 13, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

ФОТО: ”ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-т Орхон аймгаас 130 гаруй залуус оролцлоо

2026 оны 7 сарын 13

Arslan.mn

”Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээ Түмэн морины парад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хурдан морины цомын уралдаан, хүчит бөхийн барилдаан, адууны соёл, өв уламжлалыг сурталчилсан уралдаан, тэмцээн, урлаг, соёлын олон талт үйл ажиллагаа Хүй долоо худагт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулж 12600 морьтон эртний монгол цэргийн зуутын зохион байгуулалтаар жагсаж байна.

Уг арга хэмжээнд Орхон аймгаас 130 гаруй залуус оролцлоо.

“Physical: Asia” шоуны оролцогчид урилгаар Түмэн морины парадад оролцож байна. Энэ нь “Дэлхийн адууны өдөр”-ийн олон улсын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж буй юм.

Энэ нь Монгол адууны сүр хүч, морьтон ард түмний өв уламжлал, нүүдэлчин ахуйн соёлыг дэлхий нийтэд таниулсан түүхэн үйл явдал болж байна.

Arslan.mn

”Дэлхийн адууны өдөр”-ийн ач холбогдол нь монгол адууны үнэ цэн, генетикийн өвийг олон улсад сурталчлан таниулах, нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, морин спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байна.

Дэлхийд 60 сая гаруй адуу байдгаас 5 сая нь манай улсад бий. Монгол Улс нэг хүнд ногдох адуугаараа дэлхийд тэргүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669877
0 эможи

keyboard_arrow_up