Айраг фестиваль “Дэлхийн адууны өдөр” олон улсын наадмын хүрээнд болж байна Айраг фестиваль “Дэлхийн адууны өдөр” олон улсын наадмын хүрээнд болж байна
07 сарын 13, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Айраг фестиваль “Дэлхийн адууны өдөр” олон улсын наадмын хүрээнд болж байна

2026 оны 7 сарын 13

Arslan.mn

“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Айраг фестиваль” Хүй долоон худагт үргэлжилж байна.

Монголчуудын уламжлалт үндэсний идээ, ундааны нэг болох айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм. Энэхүү фестивалиар айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж байна.

Фестивалд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид оролцож, нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилж байна. Мөн тус хүрээнд монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах "Дэмбээ” тэмцээн боллоо.

Айрагны фестивальд наадамчин олон та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний өв соёл, уламжлалт ундааны дээжтэй танилцан, сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхохыг урьж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669875
0 эможи

keyboard_arrow_up