Монголын морин циркийн жүжигчид Францын багтай нөхөрсөг тоглолт хийж, морин дээрх ур чадвар, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдлөө Монголын морин циркийн жүжигчид Францын багтай нөхөрсөг тоглолт хийж, морин дээрх ур чадвар, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдлөө
07 сарын 13, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монголын морин циркийн жүжигчид Францын багтай нөхөрсөг тоглолт хийж, морин дээрх ур чадвар, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдлөө

2026 оны 7 сарын 13

Arslan.mn

"Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд адууны соёл, өв уламжлалыг сурталчлах олон төрлийн тэмцээн, уралдаан, урлагийн тоглолт, танин мэдэхүйн хөтөлбөрүүд зохион байгуулагдаж байна. Тэдгээрийн нэг нь Horse Ball буюу морин бөмбөг юм.

Энэхүү морин бөмбөгийн үйл ажиллагааг Монголын Морин бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бөгөөд тус үйл ажиллагаагаар морьтон тамирчид морин дээрээс бөмбөг дамжуулах, шүүрэх зэрэг энэхүү спортын онцлогийг үзүүлж байгаа юм.

Тус төрлийг сурталчлах зорилгоор Франц улсаас Европ болон Францын олон удаагийн аварга морин бөмбөгийн тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд 14-80 насны эрэгтэй, эмэгтэй тамирчид хамтран үзүүлбэр, тоглолт хийж байна.

Өчигдөр Монголын морин циркийн жүжигчид Францын багтай нөхөрсөг тоглолт хийж, морин дээрх ур чадвар, хурд, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.

Монгол адуучдын уурга, ташуур шүүрэх зэрэг ур чадвартай ойролцоо энэхүү төрөл нь наадамчин олон, адуучдын сонирхлыг татаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669874
0 эможи

keyboard_arrow_up