Үндэсний бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан БӨХЧҮҮД Үндэсний бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан БӨХЧҮҮД
07 сарын 12, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Үндэсний бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан БӨХЧҮҮД

2026 оны 7 сарын 12

Arslan.mn

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулж байна.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд Улсын начин цол олгодог билээ. 

  • Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалай Улсын аварга П.Бүрэнтөгсөөр
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Баасангийн Шаравдорж Улсын арслан Р.Пүрэвдагваар 
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Хангайн Наранбаяр Улсын заан Н.Жаргалбаяраар 
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Ганболдын Төрмөнх Улсын заан Д.Анараар
  • Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Батбаярын Сундуйжав Улсын заан Б.Серикээр
  • Баянхонгор аймгийн Хүрээмандал сумын харьяат цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж Улсын харцага Н.Золбоогоор
  • Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн хурц арслан Баттулгын Өсөхбаяр Улсын харцага Т.Баасанхүүгээр
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Жаргалсайханы Жавхлан Улсын харцага О.Мөнх-Эрдэнээр
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Даваасүрэнгийн Алтанцоож Улсын харцага Г.Бадрахаар
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Энхтөрийн Мөнхбаатар Улсын харцага Ц.Мөнхбаяраар 
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Энхтөрийн Баасанжав Улсын начин Ч.Батчулуунаар 
  • Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Алтанхуягийн Нармандах Улсын начин Д.Амарсайханаар
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ Улсын начин Э.Сумъяабатаар
  • Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Өнөрбаянгийн Батсуурь Аймгийн арслан М.Эрхэмбаяраар
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар аймгийн арслан Б.Баянсүхээр
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат цэргийн заан Б.Гончигсүрэн аймгийн арслан М.Баяржавхлантай тунан барилдаж тав даваад Монгол Улсын Начин цолны болзол хангасан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669861
0 эможи

keyboard_arrow_up