Наадмын нээлтийн алдагдсан тасалбарыг худалдан авахгүй байхыг анхааруулав Наадмын нээлтийн алдагдсан тасалбарыг худалдан авахгүй байхыг анхааруулав
07 сарын 10, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Наадмын нээлтийн алдагдсан тасалбарыг худалдан авахгүй байхыг анхааруулав

2026 оны 7 сарын 10

Arslan.mn

Монголын аялал жуулчлалын холбооноос анхааруулга гаргалаа.

Үндэсний их баяр наадмын нээлтийн 4-р секц 6 дугаар эгнээ 18-29, 7 дугаар эгнээ 18-19 суудлуудын нийт 15 багц билет хулгайд алдсан тул худалдан авахгүй байхыг анхааруулжээ. Эдгээр билет нь нэр бүхий аяллын компанийн гадаадын жуулчдад зориулсан захиалга байсан бөгөөд алдагдсан тасалбаруудыг худалдан авсан тохиолдолд эрх бүхий байгууллагаас цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийжээ.

Иймд та бүхэн наадмын нээлтийн билет худалдаж авахдаа сайтар шалгаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Борлуулахыг санал болгосон тухай мэдээллийг дараах дугаараар бидэнд ирүүлнэ үү хэмээн мэдээллээ.

Холбогдох утас: 99030928 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
669826
1 эможи

keyboard_arrow_up