Э.Дашням: 4 настайгаасаа хурдан морь унаж, морьтойгоо нөхөрлөж, хониндоо явахдаа морьтойгоо ярьдаг хүүхэд байлаа

Дуучин Э.Дашням: 4 настайгаасаа хурдан морь унаж, морьтойгоо нөхөрлөж, хониндоо явахдаа морьтойгоо ярьдаг хүүхэд байлаа.
Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар дэмжин баталснаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх олон улсын шийдвэр гарсан нь Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан үнэт хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болсон юм.
Энэ жил Дэлхийн адууны өдрийг 55 гаруй улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү олон улсын түүхэн үйл явдлын гол төв болон тэмдэглэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Олон улсын төрийн өндөрлөгүүд, гадаад дотоодын хүндэт зочид, соёлын элч төлөөлөгчид, нөлөөлөгчид болон морин соёлын зүтгэлтнүүдийг нэгтгэсэн 10,000 гаруй морьтны сүрт парад Хүй Долоон Худагт зохион байгуулагдана.
Монгол адуу, нүүдэлчин соёл, үндэсний өв уламжлалаа дэлхий дахинд таниулан сурталчлах түүхэн мөч, морьтны туурайн төвөргөөнөөр эх орныхоо бахархлыг хамтдаа түгээцгээе!
Хугацаа: 2026.07.10 – 2026.07.13
