ТАНИЛЦ: “Дэлхийн адууны өдөр“ арга хэмжээний НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
2026 оны 6 сарын 29

"Дэлхийн адууны өдөр" арга хэмжээг долоодугаар сарын 11-13-нд “Хүй долоон худаг”-т зохион байгуулна.
Тодруулбал, НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн хуралдаанаар баталсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолд хамтарсан 56-н улсын адуун соёлын өвлөн уламжлагчид, зүтгэлтнүүдийн төлөөлөл Монгол Улс, Улаанбаатар хотод чуулна.
Тэгвэл тус арга хэмжээний НЭГДСЭН ХӨТӨЛБӨР гарлаа.
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”АРГА ХЭМЖЭЭНИЙ 07 САРЫН 13-НЫ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
2026.07.13 Хүй долоон худаг
- 07:00-10:30 Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улсын морин уралдаан (Морь барианы талбайд)
- 11:00-11:40 “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний нээлтийн ёслолын арга хэмжээ
- 11:40-13:00 Түмэн морьтны их жагсаал (Морь барианы талбайд)
- 13:00-13:30 “Олон улсын морин уралдаан болон тэмцээний шагнал гардуулах ёслол (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)
- 13:30-14:10 Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан (Монгол адууны соёлын хүрээ, төв талбайд)
- 14:10-14:40 Үндэсний их баяр наадамд Түрүүлсэн, Үзүүрлэсэн, Шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулах ёслол (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)
- Морин циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт 14:40-15:00 (Монгол адууны соёлын хүрээ төв талбайд)
- 15:00-17:15 Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан (Монгол адууны соёлын хүрээ, төв талбайд)
- 17:15-17:45 Сонголмол дунд болон бага насны морин уралдаан, жороо морины уралдааны түрүүлж айрагдсан, морьдын шагнал гардуулах ёслол (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)
- 17:45-18:00 Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан (Монгол адууны соёлын хүрээ төв талбайд)
- 18:00-18:30 Дэлхийн адууны өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны Түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулах ёслол (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа)
- 19:00-21:00 “Дэлхийн адууны өдөр” хаалтын арга хэмжээ (Монгол адууны соёлын хүрээ, төв тайзнаа, тусгай хөтөлбөрөөр)
09:00-19:00 Тусгай хөтөлбөрөөр:
- “Адууны соёл” тусгай үзэсгэлэн, худалдаа (Монгол адууны соёлын хүрээнд)
- “Адуучин тэмцээн”, “Уурга, ташуур шүүрэх тэмцээн” (Морин спортын талбайд)
- “Морьт харвааны тэмцээн (Морь барианы талбайд)
- “Монголжин буухиа” бэсрэг тэмцээн (Морин спортын талбайд)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669636
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
