Нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна Нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна

2023 оны 8 сарын 31

Сургуулийн автобусны үйлчилгээний талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна. Үүний 75 нь хүүхдийн зориулалттай автобус. 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй хүүхдийн тоо нэмэгдэж, замын ачаалал ихсэж байгаа учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ машинаар зөөх нь хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө. Тийм учраас хамран сургах тойргоор ойр суралцах зохицуулалтыг дэмжиж байна. 

Түүнчлэн хол явж буй хүүхдүүдэд сургуулийн зориулалттай автобусыг дэмжих нөхцөлөөр зохицуулж байгаа" хэмээн ярилаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650338
0 эможи

keyboard_arrow_up