Ц.Магалжав: Даншиг наадмын бөхийн бай шагнал бусад наадмаас өндөр. Мөн Даншигийн цол олгоно Ц.Магалжав: Даншиг наадмын бөхийн бай шагнал бусад наадмаас өндөр. Мөн Даншигийн цол олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 16, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Магалжав: Даншиг наадмын бөхийн бай шагнал бусад наадмаас өндөр. Мөн Даншигийн цол олгоно

2023 оны 8 сарын 02

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг уламжлал ёсоор сугалаагаар зохион байгуулна. Орон нутагт 3-4 наадам давхцаж байгаа ч зодоглох бөхийн тоо хангалттай.

Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх хүрэлцэн ирээд буй. Бай шагналын хувьд бусад наадмаас өндөр, мөн Даншигийн цол олгоно. Цолны хувьд түүх, уламжлалаа сэргээн 2015 оноос олгож эхэлсэн гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649385
0 эможи

Зочин
2023-08-02 21:18
Шашин менгетэй
keyboard_arrow_up