“САРЛАГ НААДАМ”-2023 хоёр дахь өдрөө үргэлжилж байна “САРЛАГ НААДАМ”-2023 хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“САРЛАГ НААДАМ”-2023 хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2023 оны 7 сарын 21

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тав дугаар багийн нутаг Далан булагт “САРЛАГ НААДАМ”-2023  арга хэмжээг өчигдөр эхлүүлсэн. Ингэснээс тус наадмыг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Тус наадмын эхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд Хөвсгөл аймгийн 113 залуу оролцсон бөгөөд малчин залуусын бугуйлдах ур чадвар өссөн харагдлаа гэж наадмыг зохион байгуулагчид онцолжээ.

Гурван үе шатаар зохион байгуулсан тэмцээний дүнг өнөөдөр танилцууллаа.

Хөвсгөл аймгийн

  • Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ тэргүүн байр
  • Тэмцээний  Алаг-Эрдэнэ сумын малчин Г.Баянмөнх дэд байр
  • Бүрэнтогтох сумын малчин Э.Өсөхбаяр гуравдугаар байрт шалгарч, мeдаль мөнгөн шагналаар шагнуулжээ.

Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сум нь байгаль цаг уурын хувьд сарлаг маллах хамгийн таатай нутаг бөгөөд 2022 оны байдлаар 34 мянган толгой сарлаг үхэр тоолуулсан.  Сумын малчин өрхийн  орлогын 30 орчим хувийг сарлаг үхрээс гарч буй  бүтээгдэхүүн эзэлдэг.

Сарлаг үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин иргэдийг дэмжих, бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын эвэнт арга хэмжээ болгон хөгжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Сарлаг наадам”-ыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ нь гадаад дотоодын жуулчдын сонирхон ирж үздэг арга хэмжээ болж өргөжжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649114
2 эможи

keyboard_arrow_up