СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас Өмнөговь аймаг тог, ЦАХИЛГААНГҮЙ БАЙНА СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас Өмнөговь аймаг тог, ЦАХИЛГААНГҮЙ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас Өмнөговь аймаг тог, ЦАХИЛГААНГҮЙ БАЙНА

2023 оны 3 сарын 10

Arslan.mn

Хүчтэй шуурганы улмаас Өмнөговь аймагт цахилгаан тасарсан талаар аймгийн Засаг дарга нийгмийн сүлжээндээ мэдээлжээ. 

Тэрбээр "Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалдаад байна. 03-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь амйгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумдын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурлаа.

Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд бусад сумдын нутгаар 16-21 м/с, түр зуур 20-26 м/с болж цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн. Энэхүү цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас ЦДҮС ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгээр 220кВ дундын 32 дугаар тулгуурт гэмтэл гарсан тул ЦДҮС ТӨХК засварын бригад Улаанбаатар хотоос ирж гэмтэл устгахаар ажиллаж байна.

Гэмтлийг арилгах ажил өглөөний 06:00 цагаас эхэлсэн. 36 цагийн дотор гэмтлийг бүрэн арилгана гэсэн төлөвлөгөөт хугацааг Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээнээс өгч байна. Гэмтлээс шалтгаалан Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч тасарсан.

Өмнөговь аймгийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, Ухаа худгийн цахилгаан станцаас 10 кВ Эмнэлэг, Холбоо, РӨНС, Нисэх хүчдэлд залган, хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр хангаж байна. ДзДЦС ТӨХК нэмж хүчдэл залгахаар бэлтгэл ажил хийгдэж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
645319
1 эможи

keyboard_arrow_up