COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гэрээсээ гараад сураггүй болсон 47 настай, сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэйг эрэн ХАЙЖ БАЙНА

админ
2023 оны 1 сарын 25

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн иргэн Н нэгдүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, Даланжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Н /47 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ -ийг 11:37 цагаас 18:41 цаг хүртэл тус багийн Олон-Овоо, Зөрлөг, Улаан хоршоот, Элдэв-ийн нүүрсний уурхай гэдэг газруудаар 15 км-ын тойрогт, 169 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 01.24-ний өдөр Эрчим багийн Хавтгай, Хөшигтийн-Овоо гэдэг газаруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:50 цагт түр зогсоосон.  01.25-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644230
1 эможи

keyboard_arrow_up