Дөрөв давсан Улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ Дөрөв давсан Улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дөрөв давсан Улсын цолтой нэг бөхөөс допинг илэрчээ

2022 оны 8 сарын 22

Arslan.mn

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн сорьцыг допингийн шинжилгээнд хамруулахаар БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тэгвэл энэ талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:  4 ба түүнээс дээш давсан 64 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Сүүлийн хариу 8-р сарын 19-нд сүүлийн хариу ирсэн. 63 бөх допинг хэрэглээгүй. Нэг бөхөөс допинг илэрсэн. Шинжилгээг тухайн бөхөд биечлэн танилцуулаад, Б сорьц өгч шинжлүүлэх эсэхийг асууна. Орно гэвэл түүний нэрийг мэдээлэхгүй, орохгүй гэвэл нэрийг нь зарлана. Энэ бөх бол тавын даваанд унасан. Иймд цол нөхөж олгох асуудал яригдахгүй гэсэн үг. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж байхгүй." гэв.

Тэгвэл тавын даваанд унасан бөхчүүд:

А. Цацавшир

Т. Баасанхүү

Ө. Даваабаатар

Х. Гантулга

Т. Бэгзсүрэн

Ш. Пүрэвгарьд

Ц. Мөнхбаяр

Н. Батзаяа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
639571
6 эможи

zochin
2022-08-24 16:23
Ner usiin heleech hogiin mafiinhan. Magaljav terguutei mafiin hiideg ajil doping. Naad heden doping hereglegchdiig zailuulaach. Ter Batsuuri geed doping hereglegchiin erhiin ter chigt n xasaach.
Зочин
2022-08-22 20:10
Ёооё за болоо болоо ... түрүүлсэн үзүүрлэсэн 2 ийг маань допингдуулчих вии гэж их санаа зовлоо
keyboard_arrow_up