Тэгш ой тохиож буй аймгуудын наадам энэ сарын 22-ноос эхэлнэ Тэгш ой тохиож буй аймгуудын наадам энэ сарын 22-ноос эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тэгш ой тохиож буй аймгуудын наадам энэ сарын 22-ноос эхэлнэ

2022 оны 7 сарын 19

Ардын хувьсгалын 101 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газраас аймгуудын баяр наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн.

Харин тэгш ой нь тохиож буй аймгуудыг бүсийн наадамтайгаа хамтатган баяр наадмаа тэмдэглэхийг санал болгосон билээ. Тэгвал энэ жил Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг 90, 91 жилийн ойн баяр наадамтай бол Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр болж буй.

Дээрх аймгууд долдугаар сарын 22-31-ний хооронд тэгш ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал

  • Баянхонгор: Долдугаар сарын 22-23-нд
  • Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл: Долдугаар сарын 29-31-нд
  • Сүхбаатар: Долдугаар сарын 29, 30,31-нд тэгш ойгоо тэмдэглэх аж. 

Түүнчлэн Дундговь аймагт өнөө жил Говийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээ долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохиогдоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638721
0 эможи

keyboard_arrow_up