НААДАМ|  Баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ НААДАМ| Баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НААДАМ| Баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ

2022 оны 7 сарын 10

Arslan.mn

Уяач, наадамчдын торгон ногоон дэвжээ Хүй долоон худагт өнөө өглөө 07.00 цагт хязаалан морьд гарааны зурвасаас хөдөллөө. Ингэснээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ.

Энэ өдөр шүдлэн насны морьдын уралдаан мөн болно. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг шинэчилсэн хуулийн дагуу зохион байгуулж буйгаар онцлогтой. Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан. 

Азарга, соёоолон 140 см их насны морьд 141 см, хязаалан 137 см шүдлэн 132 см, даага 127 см байхаар заагаад байгаа юм. 

Хэмжилтийн үйл ажиллагаа, явцыг наадамчин олонд телевиз болон цахим хуудсаар шууд дамжуулж нээлттэй байдлаар хүргэн үзүүлж эхэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638578
1 эможи

keyboard_arrow_up