ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт дуудлага 8699 мэдээлэл ирснээс ус алдсан 1370 дуудлага бүртгэгджээ
2022 оны 1 сарын 18
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2022 оны нэгдүгээр сарын 10-өөс нэгдүгээр дугаар сарын 16-ний өдөр хүртэл нийт 8699 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -845
- Цахилгаан засвар үйлчилгээ - 814
- Ус алдсан - 1370
- Халаалт - 326
- Хэрэглээний халуун усны - 414
- Хэрэглээний хүйтэн усны -73
- Ариутгах татуурга - 583
- Мэдээлэл өгсөн – 3411
- Харъяа бус -170
-
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633863
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: