“Дээлтэй Монгол“ цахим бүжгийн челленж эхэллээ “Дээлтэй Монгол“ цахим бүжгийн челленж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Дээлтэй Монгол“ цахим бүжгийн челленж эхэллээ

2021 оны 7 сарын 09

https://livetv.mn/storage/posts/July2021/IoZfAxyS8jGfTxF205BY-medium.jpgНийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас "Дээлтэй Монгол наадам"-ын хүрээнд #ДээлтэйМонголChallenge #Dancechance уралдааныг зарлалаа.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Dance chance-тэй хамтран хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг  цахимаар зохион байгуулж, Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн #ДээлтэйМонголChallenge #Dancechance уралдааныг эхлүүлж байна.

Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд 2021 оны долоодугаар сарын 09-өөс наймдугаар сарын 09 хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628702
5 эможи

keyboard_arrow_up