Хүй долоон худагт болох цахим наадамд ГУРВАН тэрбум төгрөг зарцуулна
2021 оны 6 сарын 25
Улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга Баатархүү "Үндэсний их баяр наадам нь тогтмол хугацаанд зохион байгуулдаг хуульчлагдсан баяр. Энэ жил наадмыг хүй долоон худагт цахим байдлаар зохион байгуулахад бэлтгэл ажил эхэлж байна. Энэ жил наадмыг 2.8-3 тэрбум төгрөгийн хооронд хийнэ.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн тэмдэглэлт нь үүнээс тусдаа бүтэн жил үргэлжлэх зүйл юм. 10 тэрбум төгрөг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн бүтэн жилийн үйл ажиллагааны санхүүжилт." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
628231
2 эможи
Эрдэм
2021-06-25 13:26
Улс орон, монгол төр өөрийн гэсэн ёс жаяг дэгтэй тийм ч учраас цахим монгол нааддам хийх нь зөв
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: