Хан-Уул дүүргийн I хороонд орон сууцны айлын хэрэглэдэг ахуйн газ дэлбэрчээ
2026 оны 11 сарын 25

Нийслэлийн Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх нэг орон сууцны нэгдүгээр давхарт өчигдөр /2026.11.24/ айлын хэрэглэдэг ахуйн газ дэлбэрчээ. Тухайн айл нь гурван хүүхэдтэй залуу гэр бүл бөгөөд газ дэлбэрэх үед азаар гэрт хүн байгаагүй аж.
Хүчтэй дэлбэрэлтийн улмаас гурван цонх хагарч, гэрийн хаалга, бусад эд зүйл эвдэрч сүйдэн багагүй хохирол учруулсан байна. Ослын газарт өчигдөр дүүргийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд ажилласан ба дүгнэлт гаргах юм.
Иймд ахуйн газ хэрэглэдэг айл өрх, албан байгууллагууд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671717
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
