“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын захирал Ү.Оюунзул 2027 онд 13 тэрбум 821 сая төгрөгийг зарцуулна

Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 13 тэрбум 821 сая 787 мянган төгрөгийн урсгал зардал төлөвлөжээ.
Үүнээс:
- 11 тэрбум 691 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд,
- 2 тэрбум 130 сая төгрөгийг айгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд тус тус зарцуулахаар оруулжээ.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ыг НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул удирдаж байна.
Тэрбээр 2024 оны есдүгээр сард тус байгууллагын даргын ажлаа хүлээлгэн өгч, оронд нь мисс Ё.Нямжав томилогдож байв. Улмаар Ү.Оюунзул 2025 онд Гэрлэх ёслолын ордны захирлаар томилогдон ажиллаж байгаад 2026 оны дөрөвдүгээр сард “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн даргаар эргэн томилогдсон.
Ү.Оюунзул нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг МАН-ын дэргэдэх улс төрийн байгууллагуудыг дамжсан нэгэн билээ. Мөн тэрээр “Ардын охин-Ардын хүч” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож, НИТХ-д сонгогджээ.




