НТУГ-ын албан хаагчид төслийн удирдлагын сайн туршлагатай танилцлаа НТУГ-ын албан хаагчид төслийн удирдлагын сайн туршлагатай танилцлаа
11 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

НТУГ-ын албан хаагчид төслийн удирдлагын сайн туршлагатай танилцлаа

2026 оны 11 сарын 24

Arslan.mn

Нэгдсэн төслийн удирдлагын газрын инженер, албан хаагчид 2026 оны 11-р сарын 19-ны өдөр PMI Mongolia Chapter-ээс хэрэгжүүлж буй “PMO & Project Tour” хөтөлбөрийн хүрээнд Тэсо Пропертис ХХК-ийн Төслийн удирдлагын албаны үйл ажиллагаа болон "SKY PARK" төсөлтэй танилцлаа.

3.jpg

Танилцах уулзалтын үеэр Тэсо Пропертис ХХК-ийн Төслийн удирдлагын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, төслийн төлөвлөлт, хэрэгжилт болон хяналтын арга барилын талаар мэдээлэл авч, бодит төслийн хэрэгжилтийн туршлагаас суралцан, харилцан санал солилцлоо.

4.jpg

“PMO & Project Tour” хөтөлбөр нь байгууллагуудын төслийн удирдлагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, бодит төслийн үйл ажиллагаатай танилцах замаар мэдлэг, туршлагаа харилцан солилцох, мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671682
0 эможи

keyboard_arrow_up