22-ын товчооны авто замыг дулааны улиралд гүйцэтгэгч компаниар дахин засварлуулна 22-ын товчооны авто замыг дулааны улиралд гүйцэтгэгч компаниар дахин засварлуулна
11 сарын 21, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

22-ын товчооны авто замыг дулааны улиралд гүйцэтгэгч компаниар дахин засварлуулна

2026 оны 11 сарын 20

Arslan.mn

Хоёр жилийн өмнө 22-ын товчооны авто замыг засварласан ч эвдрээд буй. Уг авто замыг дулааны улиралд дахин засварлахаар болжээ.

Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас "22-ын товчооны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн (Төмөр замын гармын зүүн талаас Тэс петролиум ШТС хүртэл) ажлыг 2024 онд “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ хэрэгжүүлэн ажилласан. Тус шинэчлэлтийн хүрээнд авто замын хашлага солих болон зорчих хэсгийн хучилтыг шинэчилсэн юм.

Тухайн байршилд дулаан болон уурын шугам авто замын зорчих хэсгийн дагуу байрладаг бөгөөд дээрх шугамуудаас үзүүлэх нөлөөгөөр асфальт бетон хучилтын хийцэд халалт өгснөөр асфальт бетоны бүтээцийн шинж чанарт сөрөг нөлөө үзүүлж, авто замд том оврын тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн тээвэрлэлт хийснээс шалтгаалан дугуй мөрний ховил их хэмжээгээр үүсэж, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байна.

Иймд гэрээний үүргийн дагуу чанарын баталгаат хугацааны хүрээнд гүйцэтгэгч компаниар дулааны улиралд засварлуулахаар ажлын график гаргуулж байна" хэмээн мэдээлэв.

“Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ нь хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг тэмдэглэгээ, асфальт бетон, бетон бүтээц эдлэл, хайрга, дайргын үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн засвар, арчлалт, ашиглалтыг хариуцаж ажилладаг байна.

Харин захиалагчийн хяналт буюу авто замын засвар, шинэчлэлтийн ажилд Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас хяналт тавьжээ.

2024 онд хотын гол бол туслах авто замуудын засвар шинэчлэлт болон авто зам, замын байгууламжийг шинээр барихад ₮37.2 тэрбум, гол болон туслах авто замуудын арчлалт, засварт ₮15.6 тэрбум, тэмдэглэгээнд ₮5 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулахаар баталж байжээ. Гэхдээ 22-ын товчооны 9.3 км авто замын засварт зарцуулах мөнгөн дүн төсвийн нээлттэй мэдээллээс олдсонгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671563
0 эможи

keyboard_arrow_up