Маргааш агаарын бохирдлыг бууруулах технологийг иргэдэд танилцуулна Маргааш агаарын бохирдлыг бууруулах технологийг иргэдэд танилцуулна
11 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Маргааш агаарын бохирдлыг бууруулах технологийг иргэдэд танилцуулна

2026 оны 11 сарын 19

Arslan.mn

Энэ сарын 20 буюу маргааш агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулах гэж байна. Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн. Тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нээлттэй өгөх юм. Тус өдөрлөг нь иргэдэд нээлттэй болно. 

Уг төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулах юм.

Эх сурвалж: НЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671547
0 эможи

keyboard_arrow_up