15:00 цагаас Улаанбаатарт цас орж, “Black Friday”-тай давхцан замын ачаалал нэмэгдэж болзошгүй байна 15:00 цагаас Улаанбаатарт цас орж, “Black Friday”-тай давхцан замын ачаалал нэмэгдэж болзошгүй байна
11 сарын 14, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

15:00 цагаас Улаанбаатарт цас орж, “Black Friday”-тай давхцан замын ачаалал нэмэгдэж болзошгүй байна

2026 оны 11 сарын 13

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.

Цас орж, замын зорчих хэсэг халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд саарч, зорчих хугацаа уртасдаг. Тухайлбал, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд замын хөдөлгөөний өдрийн дундаж хурд хэвийн үеийнхээс 20–40 хувиар буурдаг байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа зөв сонгож, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцоно уу.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671495
0 эможи

keyboard_arrow_up