Энгийн-92, Евро-92 шатахууныг хольж зарсан хоёр ШТС-ыг шалгалтаар илрүүлжээ Энгийн-92, Евро-92 шатахууныг хольж зарсан хоёр ШТС-ыг шалгалтаар илрүүлжээ
11 сарын 10, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Энгийн-92, Евро-92 шатахууныг хольж зарсан хоёр ШТС-ыг шалгалтаар илрүүлжээ

2026 оны 11 сарын 10

Arslan.mn

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монополын эсрэг газраас хийсэн шалгалтаар энгийн 92 болон Евро-92 бензинийг сольж, хольж зарж байсан хоёр ШТС-ыг илрүүлжээ.

АИ-92 /энгийн/ болон АИ-92 /евро/ маркийн шатахууныг сольж зарсан байж болзошгүй асуудлаар нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн тус бүр нэг ШТС-аас дээж авч лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн ба нарийвчилсан хяналт шалгалт хийгдэж байгаа бөгөөд үр дүнг эцэслэн гарсны дараа олон нийтэд мэдээлэх болно гэдгийг Монополийн эсрэг газрын дарга Б.Амарсанаа мэдээллээ.

Шатахууны нийлүүлэлт, нөөц, түгээлтийн нөхцөл байдал болон хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байж болзошгүй асуудлаар хяналт шалгалтыг тогтмол үргэлжлүүлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
671453
1 эможи

keyboard_arrow_up