Хотын даргын орон сууцны зөвлөх Б.Сүхбаатар ₮2 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮4,5 саяын 2 ГАЗАРТАЙ Хотын даргын орон сууцны зөвлөх Б.Сүхбаатар ₮2 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮4,5 саяын 2 ГАЗАРТАЙ
11 сарын 09, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хотын даргын орон сууцны зөвлөх Б.Сүхбаатар ₮2 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮4,5 саяын 2 ГАЗАРТАЙ

2026 оны 11 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва 7 зөвлөхтэйгээр ажиллаж байна.

Тухайлбал, Хотын даргын ахлах зөвлөхөөр Ж.Батбаясгалан, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр дуучин QUIZA буюу Б.Батцэнгэл, Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишиг, Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэг,  Барилга, хот байгуулалт, орон сууцны асуудал хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөхөөр Ү.Амарбат, Санхүү,дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх С.Эрдэнэбаяр нар ажиллаж байна.

Тэгвэл энэ удаа НИТХ-ын төлөөлгч асан, Хотын даргын Барилга, хот байгуулалт, орон сууцны асуудал хариуцсан зөвлөх Б.Сүхбаатарын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг. 2016–2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Түүнчлэн Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал, Хотын дарга асан Д.Сумъяабазарын орлогчоор ажиллаж байсан нэгэн.

2020 онд хотын дарга Б.Пүрэвдагватай нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэг тойрогт хамтдаа өрсөлдөж, төлөөлөгчөөр сонгогдож байв.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮64 сая
Гэр бүлийн орлого: ₮13,9 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2 тэрбум /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Toyota Lexus /
Мал аж ахуй: ₮0 сая  
Газар: ₮4,5 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-700м2-1/                                                                                                       Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая                                                                                                        Хадгаламж: ₮9,7 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671440
0 эможи

keyboard_arrow_up