Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцлээ Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцлээ
11 сарын 04, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар нийслэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцлээ

2026 оны 11 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Бүсчилсэн хөгжлийн хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.03/ болж, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэх нийслэлийн эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэл, үерийн эрсдэлийг бууруулах чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Багануур нүүрс-химийн үйлдвэр ХХК байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг танилцуулав.

Arslan.mn

Улаанбаатар хотын өвлийн түлшний хэрэгцээг дотоодоос хангах зорилгоор Багануурын хүрэн нүүрсний ордод түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай нүүрс пиролизийн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 350 орчим ажлын байр бий болгоно гэх тооцооллыг гаргасан байна.  Үйлдвэрийг 2028 оны гуравдугаар сард ашиглалтад оруулж, 2029 оноос дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсан байна. Ингэснээр хагас коксжсон нүүрсний хангамж нэмэгдэж, татаасын зардал буурах ач холбогдолтойг танилцууллаа.

Arslan.mn

Мөн байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэв. Төсөл нь 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах, хадгалах, дахин хийн төлөвт хувиргах байгууламж болон 12 км хүртэлх хийн дамжуулах шугамаас бүрдэх бөгөөд 2029-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд Дэнжийн мянга, Сэлбэ орчмын дулаан хангамжийг сайжруулж, 19 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Мөн Цагаан даваанд хийн байгууламж байгуулж, дамжуулах, түгээх шугам сүлжээг барихаар төлөвлөсөн байна. Төлөөлөгчид төслийн байршил, аюулгүй ажиллагаа, хэрэгжүүлэгч компанийн туршлага, хийн үнийн өсөлтөөс үүсэх эрсдэлийг гэрээнд тусгах шаардлагыг хөндөж, иргэдэд мэдээлэл хүргэх, ойлголт өгөх ажлыг сайтар зохион байгуулах нь чухал гэв

Үргэлжлүүлэн Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, хөрсний гүн бохирдлыг бууруулах зорилгоор Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлж байгаа юм. Төслийн газрын асуудал шийдвэрлэгдсэн бөгөөд дэд бүтцийн ажлын зураг төслийн гүйцэтгэл 85 хувьтай байна. Үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай эхний ээлжийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатайг танилцууллаа.

Мөн Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын захирал З.Батырбек үерийн эрсдэлийг бууруулах төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Төслийн хүрээнд Тахилт, Толгойт гол, Хужирбулан, Био-Сонгино-Туул, Ургахнаран, Дарь-Эх зэрэг үерийн эрсдэл өндөр байршлуудад хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ байгуулахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд 191 мянган өрхийг үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэх юм. Төлөөлөгчид төслийн байршлыг сонгосон үндэслэл, техник, эдийн засгийн судалгаа, зээлийн нөхцөл болон хэрэгжилтийн үр дүнгийн талаар тодруулж, санал солилцов.

Arslan.mn

Хуралдааны төгсгөлд Дулааны тавдугаар цахилгаан станц ОНӨААТҮГ-ын дарга А.Бямбадорж төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн зориулалтаар газар ашиглуулах тухай асуудлыг танилцууллаа. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Багануур, Шивээ-Овоо, Бөөрөлжүүт зэрэг хүхэр багатай хүрэн нүүрс ашиглан цахилгаан, дулааныг хослон үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Станцыг Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн талбайд барих бөгөөд ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар зураг төслийн ажил 57 хувь, барилга угсралтын ажил 37 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хуралдаанаар дээрх төсөл, хөтөлбөрүүдийн талаар төлөөлөгчид санал солилцож, НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671359
0 эможи

Зочин
2026-11-03 18:45
Хотоос гадна хийн дулааны станц орон сууц энэ тэрээ байгуулж хотоо тэлэх хэрэгтэй байна. Хот чинь хүн амын нягтрал нь хэт их болоод үргэлж түгжирч байгаа биз дээ. Хот дотор дахиж юм барих огт хэрэггүй. Харин ч эсрэгээрээ газар чөлөөлж болох газруудыг чөлөөлж ногоон байгууламж , амрах талбай зэргийг байгуулж амьдрах тохитой орчин бий болгомоор байна.
Зочин
2026-11-03 18:40
Хот дотор биш хотоос гаргаж тэр хийн дулааны станц болоэ
keyboard_arrow_up