Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11-р сарын 1-нээс эхэллээ

Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Энэ нь уг хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлснээс хойших ес дэх жил юм.
Шөнийн тарифын хөнгөлөлт 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх цахилгаан эрчим хүчний төлбөрт хөнгөлөлт үзүүлэх юм.
Хөнгөлөлтөд хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:
* Цахилгааны төлбөрийн өргүй байх
* Цахилгаан эрчим хүчийг зөвхөн ахуйн хэрэгцээ болон амьдарч буй гэр, сууцаа халаах зориулалтаар ашиглах
* Цагийн ялгаварт тоолууртай байх
Иймд дээрх шаардлагыг хангасан гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.










