Л.Хосбаяр: Улаанбаатар метро төслийн санхүүжилт, эрх зүйн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай Л.Хосбаяр: Улаанбаатар метро төслийн санхүүжилт, эрх зүйн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай
10 сарын 29, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.Хосбаяр: Улаанбаатар метро төслийн санхүүжилт, эрх зүйн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай

2026 оны 10 сарын 29

Arslan.mn

Улаанбаатар метро төслийн ажлын хэсэг хуралдаж, тендерийн явц, санхүүжилт болон эрх зүйн нөхцөлийн талаар хэлэлцлээ.

Хурлаар EPC+F санхүүжилтийн хувилбарт шаардлагатай эрх зүйн зөвшөөрөл, зээлийн баталгаа бүрэн шийдвэрлэгдээгүй, мөн зээлийн хүү болон өрийн үйлчилгээний зардал батлагдсан төсөвт тусгагдаагүй асуудлыг танилцуулсан. Эдгээр нөхцөл тодорхойгүй байгаа тул тендерийг одоогийн байдлаар үргэлжлүүлэх боломжгүй гэж үнэлгээний хороо үзжээ.

Ажлын хэсгийн хэлэлцүүлгээр төслийн санхүү, эдийн засгийн тооцоог шинэчлэх, өрийн үйлчилгээний зардлыг нарийвчлан тооцох, шаардлагатай зөвшөөрөл болон санхүүжилтийн бүтцийг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх санал гаргалаа. Эдгээр асуудлыг шийдсэний дараа тендерийн баримт бичиг, цаашдын хэрэгжилтийн хувилбарыг дахин авч үзэх юм.

Метро төслийн талаарх эцсийн шийдвэрийг Нийслэлийн холбогдох шатны байгууллагууд гаргана гэж Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671269
0 эможи

keyboard_arrow_up