Шатахууны дугаарлалтаас болж автобуснууд нэг талдаа гарч зорчигчдыг хүлээлгэжээ
2026 оны 10 сарын 26

Өнөөдөр (2026.10.26) Дарь-Эхийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар дугаарласан автомашинууд зам хаасны улмаас нийтийн тээврийн чиглэлийн автобусны хөдөлгөөн саатаж, зорчигчид хүлээж байна.
Тодруулбал, шатахуун авахаар дугаарласан автомашинууд замын хөдөлгөөнд саад учруулж, тухайн хэсгийн замын ачааллыг эрс нэмэгдүүлжээ.
Тиймээс Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж богино эргэлтээр автобусыг эргүүлж, иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671220
0 эможи
Зочин
2026-10-27 09:27
Диспетчерүүд л сайн ажлахгүй байна. Найрамдал чиглэлийн х8 автобусууд ар араасаа уралдана, заримдаа их хүлээлгэдэг. Автобус хоорондын зайг сайн баримтлуулах ёстойсон.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
