Төрийн ордны хойно байрлах “Монгол төрийн тамганы хөшөө“-г НУРААЖ, боржин чулуугаар солихоор болжээ
2026 оны 10 сарын 26

Төрийн ордны хойно байрлах "Монгол төрийн тамганы хөшөө"-г өнөөдөр нурааж байна.
Тэгвэл Төрийн тамганы хөшөөг бүрмөсөн буулгаагүй бөгөөд тамганы суурь хазайсан учир, шинэчлээд, боржин чулуугаар солихоор болжээ. Мөн хөшөөний суурийг шинэчилж дууссаны дараа хөшөөг зохих журмын дагуу эргүүлэн байрлуулах аж.
Монгол төрийн тамганы хөшөө нь Монголын төр ёсны түүх, төрийн залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм.
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.
Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн байдаг. Үүнд
- Их Монгол Улсын үеийн,
- Богд хаант Монгол Улсын,
- 1924 оны Үндсэн хуулийн үе
- 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгууд багтдаг.








Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671216
0 эможи
Зочин
2026-10-26 14:34
МАНгар сданууд хөшөөнд л татвар төлөгчдийн мөнгө үрнэ, төрийн ордон нэртэй авилгачдын балгас тойруулаад мөнгө үрнэ өөр юу ч хийх ухаан байхгүй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
