Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ
10 сарын 22, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ

2026 оны 10 сарын 22

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны хойно 19:50 цагт шар өвсний гал түймэр гарч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 14, 30, 65 дугаар ангиуд ажиллаж 20.35 цагт тархалтыг зогсоож, 2026 оны 10 дугаар сарын 22-ны 04.40 цагт бүрэн унтраасан.

Дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын Тамгын газрын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудыг ажиллуулсан бөгөөд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс ажилласан алба хаагчдын хоол, хүнсээр хангаж, эрүүл мэндийн төвөөс 12 цаг түймэр дээр ажилласан бүрэлдэхүүнд эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг хангаж, хамтран ажиллалаа.

Түймрийн голомтод онцгой байдал, Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн байгууллага, байгаль хамгаалагч зэрэг нийт 4 байгууллагын 35 алба хаагч 7 автомашинтай үүрэг гүйцэтгэлээ. Түймрийг бүрэн унтрааж, Богд Уулын дархан цаазат газрын захиргаанд тухайн өдрийн 12.00 цагт хүлээлгэн өгсөн.

Иймд иргэн та ой, хээрийн бүсэд зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,

Ил задгай гал түлэх, цогтой үнс нурмыг ил задгай хаяхгүй байх

Тамхины иш, чүдэнзийг бүрэн унтраах

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдээлэх гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671190
0 эможи

keyboard_arrow_up