Эцсийн зогсоолд очоогүй байж “Би цайндаа орно“ гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочийг торгожээ Эцсийн зогсоолд очоогүй байж “Би цайндаа орно“ гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочийг торгожээ
10 сарын 20, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эцсийн зогсоолд очоогүй байж “Би цайндаа орно“ гээд зорчигчдоо буулгасан автобусны жолоочийг торгожээ

2026 оны 10 сарын 20

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны аравдугаар сарын 1-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:

Иргэний гомдол: Сурагч Б.Буянтогтох: Ч:34 (Шархад-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 01-132 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочийн гаргасан зөрчилд торгох шийтгэл оногдуулсан.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхжаргал: Ч:24А (Зүрх уул-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 25-082 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч зөрчил гаргаагүй байна.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Хандмаа: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлийн автобусыг бүтэн 40-50 минут хүлээсний эцэст 1-171 гарааш дугаартай автобус ирсэн. Гэтэл ирээд дэлгүүр хэсээд явчих юм.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч бие засах эрхтэй. Зорчигч үйлчлүүлэгч нарт үнэн зөв мэдээлэл өгч зөвөөр ойлгуулах хэрэгтэй талаар анхаарч ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Д.Туул: 1000 оюутны байрнаас суугаад 4-р дэлгүүр дээр буусан. Жолооч тасралтгүй утсаар ярьж явсан. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна.
Шийдвэрлэлт: EBUS ХХК-ийн жолооч 16-003 гарааш дугаартай автобусны жолоочид торгох шийтгэл оногдуулсан.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн П.Отгонцэцэг: Ч:17А (Баруун 4 Зам-Нарны Зам) чиглэлд явж байсан 13-287 гарааш дугаартай автобусны жолооч Бөмбөгөр худалдааны төв зогсоол дээр ирээд “би цайндаа орно гээд” буулгасан.
Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн жолооч Ө-д торгох шийтгэл оногдуулав.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Солонго: Эмсид ХХК-ийн 19-059 гарааш дугаартай автобусны жолооч Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын зогсоол) чиглэлд ажиллахдаа автобусны бүхээгт тамхи татсан.
Шийдвэрлэлт: ЭМСИД ХХК-ийн 19-059 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан зөрчилд хариуцлага тооцсон.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671133
0 эможи

keyboard_arrow_up