4 жил Нийслэлийн Боловсролын газрын дарга хийсэн Б.Амартүвшин хөл дүүжлэх унаагүй болжээ 4 жил Нийслэлийн Боловсролын газрын дарга хийсэн Б.Амартүвшин хөл дүүжлэх унаагүй болжээ
10 сарын 19, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

4 жил Нийслэлийн Боловсролын газрын дарга хийсэн Б.Амартүвшин хөл дүүжлэх унаагүй болжээ

2026 оны 10 сарын 19

Arslan.mn

Боловсролын салбарт хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг асуудал ар араасаа гарч, салбарын үйл ажиллагаа, удирдлагын хариуцлагад шүүмжлэл дагуулсаар байна. Хоёрхон настай балчир хүүхдүүдийг сандалтай нь хүлж зодсон гэх хэрэг, ерөнхий боловсролын сургуулиудад үе тэнгийнхний хүчирхийлэл газар авсан тухай мэдээллүүд үүний нэг жишээ юм.

Б.Амартүвшингийн хувьд  Нийслэлийн боловсролын салбарт ажилласан 4 жилийн хугацаанд бодитой ямар өөрчлөлт хийсэн нь анхаарал татаж байна. Багш нарын ачаалал буураагүй, зарим сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээр байгаа энэ үед салбарын тулгамдсан асуудлууд шийдлээ хүлээсээр байна. Гэвч тэрбээр лекц, семинар, нээлтийн арга хэмжээнүүдэд үг хэлж, салбарын хүрээнд танигдсан байдлаа даган төрийн “Алтан гадас” одонгоор шагнуулжээ.

Мөн Б.Амартүвшин дарга байгууллагынхаа эд хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, албан тушаал, эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэх шүүмжлэлд өртөж, хууль хяналтын байгууллагын анхааралд орж байсан тухай асуудал бий.

Тухайлбал, 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр иргэд шинэ жилийн баяраа тэмдэглэж байх үеэр байгууллагын ажилтнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авах нэрийдлээр А/126 дугаар тушаалаар 2.9 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий. Мөн тухайн сарын 12-ны өдөр А/112 дугаар тушаалаар “Робот технологийг сургалтад нэвтрүүлэх” ажилд 36 сая төгрөг зарцуулсан нь зүй зохистой эсэх асуудал ч хөндөгдөж байв.

Энэ мэт нөхцөл байдлаас харахад нийслэлийн боловсролын салбарт шинэчлэл хийх, тулгамдсан асуудлуудад бодит шийдэл гаргах, хариуцлагатай, чадварлаг залуу боловсон хүчнийг удирдах түвшинд ажиллуулах шаардлага тавигдаж байна.

Тэгвэл энэ удаа 4 жил Нийслэлийн Боловсролын газрын дарга хийсэн Б.Амартүвшингийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮45 сая
Гэр бүлийн орлого: ₮36 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮644 сая /Нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮145 сая   /Toyota, Land Cruiser 200/
Мал аж ахуй: ₮69 сая /Адуу-5, Үхэр-15, Хонь-139/
Газар: ₮15 сая /Эзэмших-480м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮7,4 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮149 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671105
0 эможи

keyboard_arrow_up