Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд баригдаж буй тоглоомын талбайн ажил 95 хувьтай байна
2026 оны 10 сарын 12

Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд тоглоомын талбай байгуулж байна
Тус хороонд хашаагаа сунгаж татсан 4 айлын хашааг татаж, үүсмэл хогийн цэг байсан газрыг цэвэрлэн хүүхдийн тоглоомын талбай байгуулж байна. Тоглоомын талбайд 3x3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, сүүдрэвч, дугуйн замыг байгуулж байна. Ажлын явц 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Жигүүр хөсөг” ХХК ажиллаж байна.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
671030
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
