Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ
10 сарын 12, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ

2026 оны 10 сарын 12

Arslan.mn

“Хатанбаатар” эмнэлгийг нийслэл өмчлөлдөө буцаан авч, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлэг болгохоор өөрчилсөн билээ. Хотын дарга Б.Пүрэвдагва энэ амралтын өдрүүдээр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар Хүүхдийн эмнэлгийн засварын ажлыг шалгалаа. Тэрээр энэ өвөл хүүхдүүдээ коридорт ор тавьж эмчлэхгүй байх зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 100 ортой Хүүхдийн эмнэлгийг арваннэгдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулах үүрэг өгчээ.
Сонгинохайран дүүргийн 368,000 хүн амын 135,000 нь хүүхэд бөгөөд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өнөөдрийг хүртэл дүүргийн Нэгдсэн эмнэлэг дангаараа хариуцаж, ачаалал нэн хүнд байсаар ирсэн. Харин нийслэлийн өмчид эргүүлэн авсан тус эмнэлгийг Хүүхдийн төрөлжсөн эмнэлэг болгосноор бяцхан үрс маань тухтай орчинд эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.  
Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амын тоогоор тэргүүлэгч Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэх боломж бүрдэнэ. Мөн Баянгол дүүргийн захын хороод буюу 5, 7, 30 дугаар хорооны хүүхдүүдэд үйлчлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671027
0 эможи

keyboard_arrow_up