Б.Сэмжидмаа: Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах ажил үргэлжилж байна

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн ажлын үргэлжлэл болгон СӨБ-ын байгууллагын эрхлэгчид болон харьяа хэлтсийн дарга нарт зөөврийн компьютер гардууллаа.
Энэ талаар Б.Сэмжидмаа "Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй энэхүү ажил нь зөвхөн техник, тоног төхөөрөмжөөр хангах төдий бус, албан хаагчдын ажлын бүтээмж, уян хатан байдлыг нэмэгдүүлж, цаг хугацааг хэмнэн, шаардлагатай асуудалд шуурхай хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж буй бодит дэмжлэг юм.
- Цахимаар ажлаа шуурхай зохион байгуулах
- Замын түгжрэлд алдах цагийг багасгах
- Асуудлыг газар дээр нь болон цахимаар цаг алдалгүй шийдвэрлэх
- Ажлын бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломж ийнхүү бүрдэж байна.
Мөн энэ үеэр төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, ажлын байрны орчин нөхцөл, өдөр тутамд тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтийг нь сонслоо.
Төрийн үйлчилгээний чанар төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлөөс эхэлнэ. Тиймээс өмнө эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн, ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааг нь бодитоор сайжруулахын зэрэгцээ хариуцлага, сахилга бат, ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгахад анхаарч ажиллана.
Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй, чанартай болгохын төлөө шаардлагатай хөрөнгө оруулалт, дэмжлэгийг үе шаттайгаар үргэлжлүүлнэ." гэв.




