5 ТӨХК-ийн ТУЗ-д ажилладаг НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа сарын ₮28,7 саяын ОРЛОГОТОЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон. Үүнтэй холбогдуулан бид УИХ болон НИТХ-ын төлөөлөгчдийн ХОМ-ийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаа ТАВАН орон нутгийн өмчит газрын ТУЗ-д ажилладаг, НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяагийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн Хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/ хүргэж байна.
Багахангай дүүргээс НИТХ-д сонгогдсон АН-ын төлөөлөгч Б.ЗОЛТУЯА өнгөрсөн оны сүүлээр УСУГ-ын дэд даргаар очиж ДАВХАР ДЭЭЛ ӨМСӨХӨӨС гадна 4 ΟΗΘΑΑΤΥΓ-ын ТУЗ-д ажиллаж давхар цалин авч байна.
Тухайлбал, "Коп-17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар" ΟΗΘΑΑΤΥΓ, "Тархмал эрчим хүчний дэд бүтэц" ХХК, “Улаанбаатар кабель кар” ОНӨААТҮГ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨААТҮГ-ын ТУЗ-д гишүүнээр ажилладаг нэгэн.
Тэрээр жилийн орлого нь нэг жилийн дотор 171 саяаас 345 сая төгрөг болж нэмэгдсэн бөгөөд сарын орлого нь 28,7 сая гэсэн үг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮345 сая
Гэр бүлийн орлого: ₮39 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,6 тэрбум /Нийтийн орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮165 сая /Mercedes Benz C200 маркийн автомашинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮21 сая
Авлага: ₮745 сая
Зээл: ₮91 сая гэж мэдүүлжээ.


