Удаа дараа ХАХУУЛЬ авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж буй Б.Энхболд ₮45 САЯАР үнэлэгдэх 3 ГАЗАРТАЙ Удаа дараа ХАХУУЛЬ авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж буй Б.Энхболд ₮45 САЯАР үнэлэгдэх 3 ГАЗАРТАЙ
10 сарын 07, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Удаа дараа ХАХУУЛЬ авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж буй Б.Энхболд ₮45 САЯАР үнэлэгдэх 3 ГАЗАРТАЙ

2026 оны 10 сарын 07

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Энхболдыг иргэн, хуулийн этгээдээс удаа дараа их хэмжээний хахууль авсан байж болзошгүй үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид илрүүлжээ.

Улмаар Б.Энхболдыг яллагдагчаар татан, 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын мөрдөгчид түүнийг 30 орчим иргэн, хуулийн этгээдээс хахууль авсан байж болзошгүй үйлдлийг тогтоогоод байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдох тохиолдлын тоо нэмэгдэх боломжтой аж.

Мөн Б.Энхболдын их хэмжээний хөрөнгө, орлогын эх үүсвэрийг шалгаж байгаа бөгөөд зарим хөрөнгө, орлогоо тайлбарлах нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл хахууль авсан хэргээр АТГ-т шалгагдаж эхэлсэн Б.Энхболдын 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр 2025 онд 581 сая төгрөгийн хөрөнгө борлуулсны орлого олсон ч үл хөдлөхийн тоонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮28 сая
Гэр бүлийн орлого: ₮60 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮581 сая
Орон сууц барилга байгууламж: ₮400 сая  /Орон сууц-1, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮85 сая  /Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮45 сая /Эзэмших-500м2-2, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮6,1 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮121 сая гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, Б.Энхболд нь өмнө нь улсын бүртгэгчээр ажиллаж байгаад 2025-03-14-д Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670974
0 эможи

keyboard_arrow_up