Үнэртэй ус бүтээгчээс Хотын түгжрэлийг бууруулах төслийг удирдах болсон Б.Ану-Үжин ₮1,1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮92 саяын ОРЛОГОТОЙ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжинг томилсон билээ.
Ийнхүү гурван давхар албан тушаал хашиж буй НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар Трамвай” /LRT/ төслийн захирал Б.Ану-Үжингийн 2025 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрээр 2018 онд МАН-д элсэж, улмаар Монголын Залуучуудын Холбоонд ажиллаж байсан бөгөөд өмнө нь Санхүүгийн зохицуулах хороо болон “Рийч Пойнт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Харин 2024 оноос “Улаанбаатар Трамвай” төслийг удирдаж, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилготой томоохон төслүүдийн нэг нь “Улаанбаатар Трамвай” /LRT/ төсөл юм. Гэвч уг төслийн удирдлагад тээвэр, дэд бүтэц, барилгын салбарын мэргэжлийн туршлага нь олон нийтэд хэр зэрэг тодорхой вэ гэх асуудал тухайн үед анхаарал татаж, шүүмжлэл дагуулж байсан.
Тодруулбал, Б.Ану-Үжингийн өмнөх ажлын туршлага болон LRT зэрэг хотын дэд бүтцийн томоохон төслийг удирдах ажлын чиглэл хоорондоо хэрхэн уялдаж байгаа нь анхаарал татах сэдэв болсон юм.
Иймээс нийслэлийн түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг хэн, ямар шалгуураар удирдаж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮92 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮68 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц-2, Авто зогсоол-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая /Mercedes Benz E300 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮0 сая
Газар: ₮0 сая Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮43 cая
Хадгаламж: ₮48 сая
Авлага: ₮0 cая
Зээл: ₮63 сая гэж мэдүүлжээ.
