ШУУРХАЙ: Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбумын АВЛИГЫН ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлжээ ШУУРХАЙ: Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбумын АВЛИГЫН ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлжээ
10 сарын 05, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШУУРХАЙ: Хотын даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох 5.2 тэрбумын АВЛИГЫН ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлжээ

2026 оны 10 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас Түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн зарим албан тушаалтнуудад холбогдох авлига, мөнгө угаах хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Т.Даваадалай нь Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.М, үеэл дүү “А...” ХХК-ийн захиарал Н.Б, нэгжийн төслийн менежер А.Е нартай бүлэглэн 2024-2025 онуудад эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон.

Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж ашиглан, мөнгө угаасан хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлжээ.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670950
0 эможи

keyboard_arrow_up