₮34.4 тэрбумын шуудай “шахсан“ Алхими ХХК дахин ₮11.5 тэрбумын шуудай нийлүүлэх тендерт ШАЛГАРЧЭЭ ₮34.4 тэрбумын шуудай “шахсан“ Алхими ХХК дахин ₮11.5 тэрбумын шуудай нийлүүлэх тендерт ШАЛГАРЧЭЭ
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

₮34.4 тэрбумын шуудай “шахсан“ Алхими ХХК дахин ₮11.5 тэрбумын шуудай нийлүүлэх тендерт ШАЛГАРЧЭЭ

2026 оны 9 сарын 30

Arslan.mn

 "Тавантолгой түлш” ХХК-ийн зарласан 11.5 тэрбумын шуудай нийлүүлэх тендерт “Алхими” ХХК дахин  шалгарчээ.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард материал хүлээн авсан тус тендерт нийт 8 компани санал ирүүлснээс  “Алхими” ХХК 11,550,000,000 төгрөгийн үнийн саналаар шалгарч, гэрээ байгуулжээ. 

“Алхими” ХХК-ийн хувьд  өнгөрсөн 2 жилийн хугацаанд монопол байдлаар “Таван толгой түлш” ХХК-д 34.4 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлжээ.

Шахмал түлшний шуудайг худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулдаг. Энэхүү сонгон шалгаруулалт ч шударга явагддаг нь эргэлзээтэй. 

Тендерт олон компани “үзэлцдэг” ч сүүлийн хоёр жилийн хугацаанд ганцхан компани “Таван толгой түлш” ХХК-д шуудай нийлүүлж байна. 

“Алхими” ХХК нь хурдан морины удмын санг бүрдүүлдэг программ зохион бүтээж энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. “Алхими” ХХК-ийн тухай нээлттэй мэдээллээс харахад Б.Ганбат гэх залуу эзэмшиж, удирддаг. “Алхими” ХХК-ийг хувьцаа эзэмшигч Б.Гүнжидмаа, А.Алтанхуяг гэж хүн байна. Зарим хэвлэлд гарсан мэдээллээс харахад А.Алтанхуяг нь МАН-ын гишүүн бөгөөд 2012-2016 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хийжээ. Мөн УИХ-ын гишүүн, Шадар сайд асны шадар туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм байна. Ийнхүү тэд шахмал түлшний шуудай нийлүүлэх тендерт “ноёлсон” хэвээр байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670905
0 эможи

keyboard_arrow_up