ТЕНДЕР: ЧИНГЭЛТЭЙ дүүрэг ₮733 САЯАР “Тоглоомын талбай, бичил цэцэрлэг“-тээ арчилгаа хийлгэнэ
2026 оны 9 сарын 30

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул дүүргийнхээ гадаад өнгө төрхөд ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн бололтой. Учир нь тэрээр саяхан 4.1 тэрбум төгрөгөөр дүүрэгтээ 51 ширхэг ухаалаг хогийн сав авсан нь олны анхаарлыг татсан.
Тэгвэл одоо түүний тохижилтын ажил үргэлжилж, дүүргийнхээ тоглоомын талбай, бичил цэцэрлэгээ арчлахаар шийдэж, 733,2 сая төгрөгөөр тендер зарлажээ.
Уг тендерийн энэ сарын 28-ны өдөр зарласан бөгөөд ирэх сарын 16-ны өдөр хаагдахаар байна.
Ерөнхий сайд Н.Учрал нь хэмнэлтийн горимыг эхлүүлчихсэн байхад дүүрэг нь дураараа загнаж, цэцэрлэг, тоглоомын талбайгаа 733 сая төгрөгөөр арчлуулах нь хэр зохистой вэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670899
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:










