Баянзүрх дүүргийн хэд хэдэн газарт баавгай үзэгджээ Баянзүрх дүүргийн хэд хэдэн газарт баавгай үзэгджээ
09 сарын 28, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Баянзүрх дүүргийн хэд хэдэн газарт баавгай үзэгджээ

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баавгай үзэгдсэн тухай мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, Гачууртын “Монгол шилтгээн”, 11 дүгээр хороо, Баянзүрх хайрхан, Дэндийн ам, Өлийн давааны урд хэсэг дэх минж үржүүлгийн орчим, Дарь-Эх, Жамсран уулын орчимд баавгай үзэгдсэн байна.

Иймд иргэдийг дээрх чиглэлд зорчих, ууланд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хэрэв баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг авах, хоол өгөх, үргээх болон бусад байдлаар өдөөн хатгахгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Мөн баавгайг харсан тохиолдолд өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тухайн газраас холдон, холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670860
1 эможи

keyboard_arrow_up